Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 12 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 62 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 40.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 143 дуудлага хүлээн авчээ.
Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны ажлуудыг гүйцэтгэж дуусгав гэж АТГ-аас мэдээллээ.