Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр “Орцонд зодууллаа” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд 14 настай, эмэгтэй хүүхдийг үе тэнгийн сурагчид биед нь халдаж, бичлэг хийсэн болохыг тогтоосон.
Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.