Төгрөг, валютын ханшийг тогтворжуулах, автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өөрчлөлтийг судалж, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан саналыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулав.
Үүнтэй холбогдуулан Үндэсний хорооноос гаргасан саналыг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болголоо.
Үндэсний хорооноос Улсын Их Хуралд:
• Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй Монгол банкны ажилд дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээ авах
• Гадаад худалдааны голлох валютын ханшны долоо хоногийн хэлбэлзэл хоёр хувиас дээш гарах тохиолдолд Монгол банк нь Засгийн газар, /Ерөнхий сайд/-тай зөвшилцөж, авах арга хэмжээг шийдвэрлэдэг байх, Монгол банкны Ерөнхийлөгчийн дэргэд Мөнгөний бодлогын зөвлөл байгуулж төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруулах
• Ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг огцом өсөлтийн өмнөх түвшинд хүргэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх үүргийг Монгол банкинд өгөх
• Төсвийн байгууллагад ажиллагсдын цалинг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх
• Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Худалдааны тухай хуулийг хугацаа алдалгүй батлах санал хүргүүлжээ.
Харин Засгийн газарт :
• Автобензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг өсөлтийн өмнөх түвшинд хүртэл бууруулах талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг 2 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шийдвэрлэх
• Шатахууны хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх хөрөнгийг шийдвэрлэж, улирлын хэрэглээний нөөц бүрдүүлэх ажлыг түргэвчлэх
• Аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэд, аж ахуйн нэгжүүдэд байгаа махны нөөцийн судалгаа гаргаж, томоохон хот, суурин газруудад махны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
• Цаашид махны нөөцийг баталгаатай байлгахын тулд “Эргэлтийн сан” байгуулж, дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр дэмжих
• Жижиг, дунд үйлдвэр, бичил бизнес болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор орлогын татварыг тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ ногдох орлогын босгыг өсгөх, бага, дунд орлоготой иргэдийн Хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах буюу чөлөөлөх, банкны зээлийн хүүг бууруулах зэрэг тодорхой арга санал боловсруулж УИХ-д оруулах
• Өрсөлдөөний тухай хуулийн дагуу зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах үүрэгтэй, хамтын удирдлага бүхий зөвлөлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулан ажиллуулахыг санал болгосон байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны гаргасан саналд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нар гарын үсэг зуржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.