Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн баталсан.
Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг ийнхүү шинэчлэн тогтоосноор тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэж байна.
Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор шийдвэрлээд байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.