УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.01.31/ хуралдаанаар "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Я.Батсуурь нар болон УИХ-ын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж байгаа юм.
Уг төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд олгохоор 39 дүгээр тогтоолд тусгасан бол тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр 20 хүртэл хувь гэж өөрчлөхөөр тусгажээ.
Иргэд хувьцаагаа нэрлэсэн үнээр нь худалдах тохиолдолд эхний ээлжинд аж ахуйн нэгжид адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр нь санал болгон худалдах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ажлын хэсгийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан асуулт асуусан юм. Тэрбээр, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гээд заасан. Тэгвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно гээд заачихсан байгаа. Гэтэл одоо иргэдэд олгох сая төгрөгийн оронд хувьцаа өгөөд амыг нь хаах гэж байгаа юм байна. Энэ еэвэнгийн үлгэр гэгч болох нь. Иргэдийг хувьцаа яасан байна гэхээр энэ байна гээд еэвэнгийнхээ талыг харуулаад, 1.5 сая төгрөг яасан бэ гэхээр нөгөө талыг нь харуулаад байж байх нь. Тэр хувьцааг нэрлэсэн үнээр аж ахуйн нэгжүүдэд худалдана гэнэ. Ингэж луйвар хийж болохгүй. Энэ асуудлыг АН-ын бүлэг завсарлага авч сайн ярилцмаар байна гэлээ.
Харин Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт доорх хариултыг өгсөн. Тэрбээр, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж заасныг нэмэлт, өөрчлөлтөөр 20 хувьд хүргэнэ гэж байна. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдэд 1.5 сая төгрөгийг олгоно гэж заасан байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэр мөнгийг хувьцаа, бэлэн мөнгө гэсэн сонголттойгоор л олгох гэж байна хэмээсэн. Мөн тэрбээр, “334 мянган иргэн, тэдний 220 мянга нь ахмад настан, 110 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Тэдгээр хүмүүст нэг сая төгрөгийг бэлнээр олгоно. Нийт иргэд 70 мянган, 50 мянга, сар бүрийн 21 мянган төгрөг гээд үндсэндээ 500 мянган төгрөгөө бэлнээр авсан байгаа. Оюутнуудын хувьд хоёр жил дараалан сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг, нийт 1 сая төгрөгийг авсан. Бусад хүмүүст нэг сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр санал болгож, мөнгөө авна гэвэл аж ахуйн нэгжүүдэд худалдах зарчмыг барьж байна. Аль болох бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс энэ зарчмыг сонгосон” гэж тайлбарласан юм.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоёр намын амлалттай холбоотой асуудал учир бүлгийн хурлаар дахин хягтлан хэлэлцэх шаардлагатай гэсэн шалтгаанаар завсарлага авсан учир асуудлыг хойшлууллаа.
Үүний дараа Газрын тухай багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилсэн ч мөн л эдийн засгийн харилцааны суурь хууль учир Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Засгийн газраас санаачлан боловсруулсан “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өргөн барилаа.
Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш Монгол Улс НҮБ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагын хэд хэдэн Конвенцид нэгдэн орсон учир соёлын өвийг хамгаалах талаар чанарын өөрчлөлтийг хийж эрх зүйн орчноо сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа билээ. Хуулийн төсөлд соёлын өвийг сурвалжлан олох, бүртгэх, ангилал тогтоох, археологи, палеоантропологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийх, сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, өмчлөх, эзэмших, ашиглах, хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгаж, шинэ ойлголтууд бий болсонтой холбогдуулан "Соёлын өв”, “Соёлын биет болон биет бус өв”, “Хөдлөх дурсгал”, “Үл хөдлөх дурсгал”, “Дэлхийн өв”, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ” зэрэг нэр томьёог оруулсан байна.
Монгол Улс одоогоор НҮБ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагын Дэлхийн биет бус соёлын өвд уртын дуу, хөөмий, тууль, эрийн гурван наадам зэрэг арав гаруй зүйлсийг бүртгүүлээд байгаа юм.
Харин “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дарс, пивонд онцгой албан татварын наалт нааж тэмдэгжүүлэх, хяналтыг сайжруулахаар тусгасан байна. Ингэснээр дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж байгаа архи, пиво, дарсыг бүртгэлжүүлэх, онцгой албан татварын ноогдуулалт, төлөлтөд тавих хяналтыг сайжруулан эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг ханган, хууль бус худалдааг зогсоох болно хэмээн үзэж байгаа аж.