logo
Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдан авчээ

2025/01/07

Монголбанк 2024 оны 12 дугаар сард 651.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 16.5  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 777.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,210.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 289,904.75 төгрөг байв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш