Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.08/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Ёс зүй, дэгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай/ |
11.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ · “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ |
13.00 |
“Их засаг” |