logo
УИХ: Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана

УИХ: Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана

2025/01/09

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Төрийн орлны "Их Эзэн Чингис хаан" танхимд 16 цагаас эхлэх тус хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг тус тус болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш