logo
Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө

Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө

2025/02/07

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газартай хамтран Тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадын удирдлагууд болон аймгуудын Байгаль орчны газрын дарга нарыг оролцуулан цахим хурал зохион байгуулав.

Цахим хурлаар саарал чонын тоо толгой ихэссэнтэй холбогдуулан Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон бусад хууль  тогтоомжийн хүрээнд мал сүргийг хамгаалах тоо толгойг сийрэгжүүлэлт хийн чоно агнах талаар чиглэл өгч ажиллалаа.

2019-2024 оны хооронд аймгуудад 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнахаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгосноос аймгууд нийт 153 саарал чоныг агнасан байдаг.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл өглөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш