logo
“Харбин-2025” Азийн Өвлийн наадмыг МҮОНТ болон MNB SPORT сувгаар...

“Харбин-2025” Азийн Өвлийн наадмыг МҮОНТ болон MNB SPORT сувгаар...

2025/02/07

БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн  өвлийн наадам өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00-д нээлтээ хийнэ. 

“Харбин-2025” Азийн өвлийн наадмыг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз болон MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Мөн MNB.mn сайт наадмын үйл явцын талаар огтмол мэдээлэх болно.

Тус наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид 4 спортын 7 төрөлд 35 тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө.

“Харбин-2025” Азийн өвлийн наадам энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.

Сонирхуулахад, Азийн өвлийн наадам 1986 онд анх удаагаа зохион байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын шигшээ баг тамирчид тасралтгүй оролцож, нийт 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш