УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд шинээр нэр дэвшүүлсэн хүмүүсийн талаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг уг хурлаас завсарлага энэ асуудлаар авч буйгаа мэдэгдсэнээр хойшиллоо.
Холбогдох хуулинд зааснаар бол уг Үндэсний зөвлөлийн гишүүдийн ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд Ерөнхийлөгч 2, УИХ 4, Засгийн газар 2 хүний нэр дэвшүүлэх юм.
УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дэд ахлагч Л.Гантөмөр, дээрх Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшсэн УИХ-ын зүгээс санал болгох ТББ-ын хүмүүсийн талаар ирэх нэг дэх өдөр буюу даваа гаригт бүлэг дээрээ танилцуулна, тэгээд мягмар гаригт байнгын хорооны хурлаар хэлэлцээд явъя гэсэн байр суурьтай буйгаа хэллээ.
Харин энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, манай бүлэг үүнийг бүлэг дээр ярихгүй, тэнд ярих асуудал биш. Төрийн бус байгууллагуудаас хэдэн хүний нэр дэвшүүлсэн байна, бүгдийг нь энд байнгын хороон дээр л ярих хэрэгтэй. Учир нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл бол улс төрөөс хараат бус байх зарчимтай гэлээ.
Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ч асуудлыг аль нэг бүлгээр ярина гэдэг нь улс төрийн асуудал болоод явчих вий гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрээр Ерөнхийлөгчийн санал болгосон хоёр хүний нэрийг дурдсан юм. Баабар буюу Б.Батбаяр, жүжигчин Д.Сосорбарам нар юм байна. Харин УИХ-ын зүгээс санал болгох хүмүүс нь одоогоор тодорхойгүй бөгөөд энд ТББ-аас 15 хүний нэр дэвшээд байгаа дуулдлаа.
Гэвч Л.Гантөмөр гишүүн АН-ын бүлэг завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр өнөөдрийн үдээс хойш болох байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо.