logo
Автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол иржээ

Автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол иржээ

2025/02/10

Сүүлийн өдрүүдэд иргэдээс автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн мэдээлэл цөөнгүй ирж байгаа аж. Тухайлбал, сүүлийн долоо хоногт автобусны хойд төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол ирснийг “Улаанбаатар смарт карт” ХХК-д мэдэгдэн зөрчлийг шуурхай арилгуулжээ.

Иймд зорчигч та бүхэн ийм асуудал үүсвэл Нийтийн тээврийн бодлогын газрын 7004-4040 дугаарт холбогдож гомдол мэдүүлэх боломжтой. Улмаар бид “Улаанбаатар смарт карт” ХХК-д хандаж шуурхай шийдүүлэх боломжтой болно гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш