logo
Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ

Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ

2025/02/12

Мал эмнэлгийн газрын даргын тушаалын хэрэгжилт, бог малын мялзан өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, халдварыг эрт илрүүлэх зорилгоор мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй хамтран бог малын мялзан өвчний шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг зохион байгууллаа.

Тандалтад аймгийн хэмжээний нийт малчин өрхийн 23 хувь буюу 18 сумын 1856 малчин өрх хамрагдаж, асуумж судалгаагаар Баян-Уул сумын Баянбогд багийн 1 малчин өрхийн 199 хонь, 170 ямаа, нийт 369 бог малд эмнэл зүйн үзлэг хийхэд шинж тэмдэг илрээгүй гэж Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш