logo
Монголын Үндэсний Бөхийн Холбооны БНСУ дахь салбар холбоо байгуулагдлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны БНСУ дахь салбар холбоо байгуулагдлаа

2025/02/17

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь салбар холбоо байгуулагдлаа.

Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 55.000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачилгаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Солонгос улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон байна.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав салбар холбооны тамга, гэрчилгээг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш