logo
Кето хоол захиалаад залилуулжээ

Кето хоол захиалаад залилуулжээ

2025/02/17

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Цахим орчинд "Кето буюу эрүүл мэндийн хоолыг зах зээлийн үнээс дөрөв дахин хямд үнээр зарж байна" гэх зарын дагуу энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нэр бүхий иргэд мөнгөө урьдчилж өгч, залилуулсан тохиолдол бүртгэгджээ.

Сүхбаатар дүүрэгт л гэхэд энэ оны нэгдүгээр сарын байдлаар 100 гаруй иргэн энэ төрлийн залилангийн хохирогч болжээ.

Залилагчид цахим орчинд хуурамч хаяг нээн, бусад хоолны газруудын зургийг хуулбарлан ашиглаж хямд үнийг санал болгож иргэдээс төлбөрийг нь урьдчилан авч залилдаг аж. Иймд иргэд та бүхэн цахим худалдаа хийхдээ мэдээллийг нь сайтар нягталж, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш