logo
Хэвийн боов  нэр төрлөөс хамаарч нэг ширхэг нь 5300-12500 төгрөг байна

Хэвийн боов нэр төрлөөс хамаарч нэг ширхэг нь 5300-12500 төгрөг байна

2025/02/17

Энэ жилийн хувьд хэвийн боов үнийн хувьд 5100-6800 төгрөгийн үнэтэй байна. Томоохон зах, худалдааны төв, цагаан сарын үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн лангуугаа гаргасан учир жижиглэнгээс бусад бүх худалдаанд хэвийн боов үйлдвэрийн үнээр гарчээ. Тухайлбал, "Талх чихэр" ХК-ийн хэвийн боовны үнэ 250-600 граммтай нэр төрлөөс хамаарч нэг ширхэг нь 5300-12500 төгрөг, гавжийн дугуй 15 мянган төгрөг,  "Өгөөж чихэр боов" ХК-ийн хэвийн боов хоёр төрлөөр гарсан бөгөөд Хотол нь 10 ширхэгийн савлагаатай, угалз хэвийн боов нь ширхэг нь 5600 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ.

Харин "Бамбууш" ХХК-ийн хэвийн боов багцаар гарсан бөгөөд зүсэлттэй есөн ширхэг боов, гурван ширхэг тахилын боов, нэг ширхэг суурь еэвэнтэй 95 мянган төгрөг, 21 ширхэг хэвийн боовтой тавгийн идээний том багц нь 220 мянган төгрөгөөр, зүсэлтгүй хэвийн боов нь төрлөөс хамаарч 5000-7000 төгрөгийн үнэтэй, "Суман гүн трейд" ХХК-ийн хэвийн боов 5000-5500 төгрөгөөр худалдаанд гарчээ.

Энэ жилийн тухайд үйлдвэрүүдийн хэвийн боов гурил, бусад хэрэглэгдэхүүний зардал өссөнтэй холбоотой ширхэг бүр дээр 300-700 төгрөг нэмжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш