logo
Шар усны үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна

Шар усны үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна

2025/03/07

Улаанбаатар хотын энэ сарын цаг уурын төлөв байдлыг УЦУОШГ-ын цаг уурч Э.Энхсүлдээс тодрууллаа.

Тэрбээр “Энэ сарын ихэнх өдрүүдээр Улаанбаатар хот орчмын агаарын температур олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх төлөвтэй байгаа тул шар усны үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Мөн гуравдугаар сарын 10-даар болон сарын сүүлийн өдрүүдээр хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлалтай тул хол замд зорчих иргэд богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч байхыг зөвлөе” гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш