logo
II улирлын бие даалтын 7 хоног өнөөдөр эхэлнэ

II улирлын бие даалтын 7 хоног өнөөдөр эхэлнэ

2025/03/31

Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулна.

"Бие даалтын долоо хоног" Улаанбаатарт даваа гарагт эхэлж байгаа.  Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдана.

Дөрөвдүгээр сарын 7-ноос нийслэлийн сургуулиудын II улирлын амралт эхэлж, 11-нийг дуустал үргэлжилнэ. III улирлын хичээл дөрөвдүгээр  сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш