Иргэд та бүхнийг хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы үед дараах арга хэмжээг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Гадагш гарах шаардлагатай бол:
• Дулаан, хөнгөн бөгөөд сул чөлөөтэй хувцас давхарлаж өмсөх
• Малгай, бээлий, ороолт, нүдний шил хэрэглэж, нүүр, гар, биеэ хамгаалах
• Хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх
Аюулгүй байдлаа хангахад:
• Төөрөх, осгохоос сэргийлж, нөмөр газар бараадах
• Салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ сайтар бэхлэх
• Орон байр, байшин, гэрийн хаалга, цонхыг найдвартай хаах
Мэдээлэл тогтмол авах:
• Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
• Онцгой байдлын байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагахыг сануулъя.