logo
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

2025/04/14

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 14,15-нд ихэнх нутгаар дулаарна.

2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч, Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч 19-21 хэм дулаан байна.


2025 оны дөрөвдүгээр сарын 15-аас 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 15-17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш