logo
Цахилгааны үнийн урамшуулал олголоо

Цахилгааны үнийн урамшуулал олголоо

2012/02/06

«Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам»-д заасны дагуу айл өрхүүдтэй гэрээ байгуулан цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох ажлыг 2011 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар түлш хөнгөлөлтөөр 13560, халаагуур хөнгөлөлтөөр 321, нийт 14137 хэрэглэгчтэй “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 15326 хэрэглэгчид 99 сая төгрөгийн цахилгааны үнийн урамшуулал олголоо

“Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ”-нд цахилгаанаар халдаг халаалтын систем бүхий айл өрх хамрагдах бөгөөд шөнө хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг 50 хувь хөнгөлүүлэх эрхтэй юм.

Я.Баяраа
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш