logo
Монгол улс Сербийн хүнсний аюулгүй байдлын тогтолцооноос суралцана

Монгол улс Сербийн хүнсний аюулгүй байдлын тогтолцооноос суралцана

2012/02/08
Серби улсын зөвлөх доктор, профессор Миомир Никсичийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Ноён М.Никсич нь МХЕГ, Олон улсын санхүүгийн корпораци хамтран зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал түүнд тавих хяналт” сургалтын хүрээнд уригдаж ирээд байгаа бөгөөд өөрийн улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын туршлагаас хуваалцаж байгаа аж.
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын байгууллага нь нэгдсэн тогтолцоонд шилжээд 10 орчим жил болж байгаа бөгөөд уг тогтолцооны зарчмыг Олон Улсын Санхүүгийн корпораци, Дэлхийн банкны зүгээс идэвхитэй дэмжиж, 2008 оноос хойш төсөл хэрэгжүүлж байгааг Шадар сайд М.Энхболд танилцууллаа. Энэ үндэс суурин дээр түшиглэж лабораторийн нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж байгааг мөн хэлжээ.
Серби Улсын хувьд мэргэжлийн хяналтын салбарын хөгжил хөгжингүй орнуудын жишгээр, Монгол Улстай ижил замналаар хөгжиж ирсэнийг ноён М.Никсич ярилаа. Тус улс хүнсний аюулгүй байдлын шинэтгэлээ 11 жилийн өмнө эхэлж, өнөөдөр байцаагчдийн чадавхийг нэмэгдүүлэх, Үндэсний лавлагаа лаборатори байгуулах нэгдсэн сүлжээг удирдан чиглүүлэх чиглэлээрихээхэн амжилтолжээ.  Энэ туршлагаасаа мэргэжил нэгт Монголын байгууллагатай хуваалцаж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлсэн байна.
    Монгол Улсын хүнс үйлдвэрлэгчид болон энэ чиглэлийн ажилладаг лабораториудын чадавхи жилээс жилд сайжирч байгааг тэрээр дуржээ.
Дээрх байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг,  хүлээх хариуцлагыг маш тодорхой болгох нь манай улсын хүнсний бүтээгдэхүүнийг гадаадад экспортлоход илүү үр дүн өгнө гэдгийг Шадар сайд онцолжээ.
Дашрамд дурьдахад энэ сарын 9-ний өдөр Төрийн ордонд болох “Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, хууль тогтоомжийн асуудал” сэдэвт олон улсын бага хуралд ноён М.Никсич оролцох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш