logo
“Model Alliance” байгууллага загварын ертөнцийн булхайг дэлгэж байна

“Model Alliance” байгууллага загварын ертөнцийн булхайг дэлгэж байна

2012/02/10
Дэлхийн загварын ертөнц гэхээр гоё сайхан биетэй бүсгүйчүүд үнэтэй чамин хувцас өмсөн тайзан дээр алхдаг гэж хүмүүс төсөөлдөг. Тэгвэл загварын ертөнцийн цаана ямар булхайтай бизнес нуугдаж, загвар өмсөгчдийн эрх хэрхэн зөрчигдөж байдгийг загвар өмсөгчдийн эрхийг хамгаалах зорилготой байгуулагдсан “Model Alliance” буюу  Загвар өмсөгчдийн нэгдэл байгууллага дэлгэж байна. Уг байгууллагыг үүсгэн байгуулагч загвар өмсөгч Сара Зиффийн үзэж байгаагаар загвар өмсөгчид зарим тохиолдолд ажилласан хөлсөө авч чаддаггүй, тэд гэрээгээр ажилладаг учир хөдөлмөрийн хамгааллын хуулинд хамрагддаггүй. Мөн гар утас хөгжсөн өнөө үед загвар өмсөгчдийн зөвшөөрөлгүй хувцас сольж байхад нь утсаараа зураг аван интернетэд байрлуулах зэргээр загвар өмсөгчдийн нэр хүндэнд бүдүүлгээр халдах зэрэг зөрчил гардаг байна. Мөн загвар өмсөгчдөд ажлын байрны бэлгийн дарамт  ихээр ирдэг тул энэ байдлыг таслан зогсоохын тулд Загвар өмсөгчдийн нэгдэл байгууллага тэмцэж байна. Учир нь дизайнерууд загвар өмсөгчдийг хөлсөлж загвараа өмсүүлдэг тул зарим тохиолдолд шинээр ажилд орж байгаа моделүүд ажил олдож л байвал яасан ч яахав гэсэн хандлагатай байдгаас бэлгийн дарамтанд өртөх явдал их гардаг байна. Мөн зарим тохиолдолд 16-17 настай охид загвар өмсөж эхэлдэг нь мөн дизайнерууд насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан хэрэгт орох шалтгаан болдог байна. “Model Alliance” буюу Загвар өмсөгчдийн нэгдэл байгууллага нь хэн нэгний нэр төрд халдах бус харин загвар өмсөгчдийн эрхийг хамгаалж, цаашид загварын ертөнц гэдэг гоо сайхан болон хувцас дизайны урлагийг эрүүл саруулаар авч явах зорилготойгоор байгуулагдан юм байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш