Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд МҮОНРТ болон “MNB.mn” сайтын нэр, лого, өнгө төрхийг хууль бусаар ашиглан фэйсбүүк дэх "Emire Hayes Shawn Caden", “LocalPulse” нэртэй хуурамч хуудсууд болон https://dyqysoy.pro хэмээх домайн хаяг руу чиглүүлсэн нийтлэл, хуурамч зар сурталчилгаа түгээж буйтай холбогдуулан, иргэд олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- МҮОНРТ нь дээрх зар сурталчилгаа, платформ, вэбсайт, санхүүгийн аливаа үйлдэлтэй холбоогүй болно.
- Эдгээр хууль бус, хуурамч агуулгад итгэж, хувийн мэдээлэл оруулах, мөнгөн хөрөнгө шилжүүлэх нь иргэдэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.
- Хуурамч зар сурталчилгаанаас үүдэн үүссэн аливаа хохирлыг МҮОНРТ хариуцах боломжгүй бөгөөд уг үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.
Иймд:
- Сэжигтэй зар сурталчилгаанд хандахдаа болгоомжтой байх,
- Facebook болон бусад платформ дээр “Report” хийх,
- Хувийн мэдээллээ оруулахгүй, мөнгө шилжүүлэхгүй байх,
- Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
MNB.MN САЙТЫН РЕДАКЦ
