УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдана. Бүлгийн хуралдаанаар дэд сайд нарыг огцруулах асуудлаа дахин хэлэлцэх юм. Тус бүлгээс өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлүүд татвараа төлж чадахгүйд хүрч хэдэн мянгаараа хаалгаа барьж байхад Засгийн газрыг данхайлган дэд сайд нарыг томилсон нь буруу хэмээн үзэж, огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан. Ингэхдээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно” гэж мэдэгдсэн.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газрын тухай хуульд дэд сайдтай байж болно гэсэн заалт бий. Энэ асуудлыг УИХ-аар өөрчлөх боломжтой. Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой” гэх байр суурь илэрхийлсэн. Иймээс энэ асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргах юм.
