logo
Т.Ганди Унгар Улсад Элчин сайдаар суух нь

Т.Ганди Унгар Улсад Элчин сайдаар суух нь

2012/02/14
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай болон Засгийн газар, дипломат албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн зарим улсад суух Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцжээ.
Удирдах ажлын дадлага туршлага, дипломат албанд ажилласан байдал, гадаад хэлний мэдлэгийг харгалзан үзэж дараах хүмүүсийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Үүнд:
•    Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг,
•    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Энхбатыг
•    Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Одонжилийг
•    Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг
•    Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ганбаатарыг
•    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг
•    Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимиддоржийн Баттөмөрийг
•    Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төгсжаргалын Гандийг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш