logo
Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ

Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ

2026/02/27

Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сангийн орлого, зарлагын урт хугацааны тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ГБХНХ-ын дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна.

Ажлын хэсэг хоёр дахь удаагаа хуралдаж, Ажилгүйдлийн даатгалын сангийн 2016-2025 оны төсөв, төсвийн гүйцэтгэлийн мэдээлэлд иж бүрэн дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ.

Дээрх дүн шинжилгээнд тулгуурлан Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах бодлогын болон зохион байгуулалтын хувилбаруудыг боловсруулах, нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль болон бусад холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлийн санал боловсруулахаар боллоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш