Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг 2026 оны тавдугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэгт Говийн их дархан цаазат газрын А болон Б хэсгийн хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хамгаалалтын менежмент, орон нутгийн хэрэгжилттэй холбоотой санал, зөвлөмжөө хэлэлцэж байна.
Тус хэлэлцүүлэг нь тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хамгаалалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, байгаль хамгааллын үйл ажиллагаанд оролцогч талуудын санал бодлыг тусгах зорилготой юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
