logo
“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

33 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хэлэлцээ хийж байна. 

“Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнг гаргаж чадлаа” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан Ажлын хэсэг “Рио Тинто” групптэй “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгаж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрчээ. Ингэснээр төлбөрийн зардал 2.2 тэрбум ам.доллароор буурч, Монгол Улсын өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш