Цахим орчинд арилжааны банкны нэр, логог ашиглан урамшуулал, бонус амласан хуурамч зар сурталчилгаа нийтлэгдэж байна. Энэ төрлийн мэдээлэл нь иргэдийг хуурамч холбоосоор нэвтрүүлж, аппликэйшн суулгуулах, улмаар данс болон төлбөрийн картын мэдээллийг нь авах зорилготой залилан мэхлэх арга хэлбэр юм.
Иймд иргэд та бүхэн бодит бус ашиг амласан мэдээлэлд итгэхгүй байх, өөрийн дансны мэдээллийг аливаа линк холбоос дээр оруулж, нэвтрэхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Цахим залилангаас урьдчилан сэргийлж, мэдээллийн үнэн зөв эсэхийг сайтар нягталж хэвшээрэй.

