Олимпийн гол барилга байгууламжийн нэг «Оросын дов» хэмээх трамплины цогцолбор 2014 онд өвлийн Олимпийг хүлээж авах оросын Сочи хотод нээгдлээ. Өнөөдер албан ёсны анхны харайлт трамплинаас цанатай харайх төрлийн Оросын цом булаалдах тэмцээний ээлжит үеийг нээв. Орос, Герман, Норвеги, Финланд, Словени улсуудын тэргуулэх мэргэжилтнууд «Оросын дов» цогцолборыг барихад оролцсон юм. Цогцолборыг цас үйлдвэрлэх орчин цагийн систем, цахим хяналт бүхий аюулгүй байдлын системээр тоногложээ. Хэтдээ мөн цогцолбор Оросын багийн сургуулилах гол төв болно.