Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, Богд-Ар хороолол, Их дэлгүүр, Хан-Уул дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр 14.23 цагт 6-8 баллын газар хүчтэй хөдлөлт болсон талаар нийслэлийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл ирлээ. ОХУ-ын Тува улсын Кызиль хотоос 102 км-ын зайтай газарт өнөөдөр 14.17 цагт 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас 890 км, Хөвсгөл аймгийн Хатгалаас 340 км зайд болсон газар хөдлөлтийн улмаас нийслэлд 6-8 баллын хүчтэй чичирхийлэл энэ сарын 26-ны өдөр14.17 цагт мэдрэгдлээ.