logo
Бэринджерийн солирын тогоо

Бэринджерийн солирын тогоо

2012/02/27

Barringer нь дэлхий дээрх хамгийн алдартай солироос үүссэн тогоо юм.Уг тогоо нь АНУ-ын Аризона муж улсын нутагт байрлах агаад түүний диаметр нь 1.2 км ,гүн нь 170м ээс илүү байдаг.Ойролцоогоор 50000н жилийн өмнө 300000 тонн,50 метр диаметр хэмжээ бүхий никель-төмөр солир унаснаар энэ солирын тогоо үүссэн юм. Энэ газар нутагт солир унахаас өмнө өвс ногоо,ой мод бүрхсэн газар байсан ба янзан бүрийн хөхтөн амьтад мөн арслан заан амьдарч байжээ.Гэвч солирын улмаас уг газар нутаг өнөөгийн энэ цөлийн дүр төрхийг олсон юм.Уг солирын хурд нь 18,2 – 20 км/сек байсан гэж эрдэмтэд тогтоосон бөгөөд тэсрэлт нь Хирошимагийн атомын тэсрэлтийн энергиэрээс 500-800 дахин илүү байсан гэж мөн тогтоожээ.Одоо энэхүү солирын дэлхий дээр унаж үлдээсэн ул мөрийг анх нээж олсон Barringer гэгч хүний нэрээр нэрлэсэн бөгөөд түүний үр хүүхэд энэ газар өөрсдийн бизнесээ эрхлэдэг байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш