УИХ-ын гишүүн Я.Батсуурийн санаачлан боловсруулсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болжээ. Гишүүн Я.Батсуурь төрийн өмчийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах арга, хэлбэрийг өөрчилж, ил тод, нээлттэй, шударгаар гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч хувьчлалд хамрагдах боломжтойгоор зохион байгуулах арга хэрэглэх цаг болсон гэж үзэн төсөл боловсруулсан байна.