Монгол цэргийн гарамгай зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Б.Цог нарын мэндэлсний 100 жилийн ойг гуравдугаар сард тэмдэглэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгасан байна.