11 дэх жилийнхээ босгон дээр Попера урсгалаар дуулдаг “Нюанс” хамтлагын авьяаслаг дөрвөн дуучин маань ДБЭТеатрт гуравдугаар сарын 7, 8-нд “Бид ээждээ хайртай” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд СТА дуучин Ө.Уянга, СТА Д. Хишигбаяр, Р. Дэлгэрмаа, СТА С.Баттулга, СТА А.Түмэн-Өлзий, Төгөлдөр хуурч Т. Пүрэвсүх, “Пароди” хамтлаг, Уран нугаралтын “ANGEL” хамтлаг, Цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг оролцоно. Тоглолтын тасалбарыг Дуурийн театрын кассаар борлуулж байгаа ба 30 мянган төгрөгийн ханштай юм байна.