logo
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг баталлаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг баталлаа

2012/03/08
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Өрсөлдөөний тухай хуульд энэ газрын дүрмийг Засгийн газар батлахаар заасан байдаг байна.
Дүрэмд тус газрын үндсэн зорилтыг тодорхойлж, газрын дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой заажээ. Мөн энэ газрын хурлаар ямар асуудлыг авч хэлэлцэхийг ч заасан бөгөөд шаардлагатай бол нийт гишүүдийн олонхийн саналаар дүрэмд зааснаас өөр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуралд тухайн асуудлыг хариуцсан, санал боловсруулсан албан хаагч, улсын байцаагч, түүний харъяалах нэгжийн даргаас гадна асуудалтай холбоотой байгууллага, аж ахуй эрхлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг зөвхөн саналаа хэлэх эрхтэйгээр оролцуулж болохыг зөвшөөрчээ.
Дарга, гишүүд нь нэгжийн дарга, улсын байцаагчийн ажилд хөндлөнгөөс нөлөөлж, дарамт шахалт үзүүлэхгүй байх, хуралдаанаар эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар олон нийт болон сонирхогч этгээдэд мэдээлэл өгөхгүй, шийдвэр гаргахдаа өөр байгууллагын болон хувийн ашиг сонирхлын үүднээс хандахгүй байх зэргийг ч тодорхой тусгасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш