Хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан сонгон шалгаруулалтгүй, шууд худалдан авах эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Жагсаалтад орсон эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэр, ханган нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулан нийлүүлэх эрх олгохыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгасан байна. Энэ дагуу нийт 15 нэрийн эм, товлолын вакцин, 13 нэрийн цус, цусан бүтээгдэхүүн, 1 нэрийн эмнэлгийн хэрэгслийг шууд худалдан авахаар болж байна.