logo
Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлана

Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлана

2012/03/08
Ийм заалт бүхий хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Баярсайхан нарын гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ийм өөрчлөлтийг хийх нь.
Тодруулбал, Уг хуулийн төсөлд Монгол улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг тодорхой болгож, Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах зохицуулалтыг тусгасан байна.
 Хуулийн төсөл батлагдснаар улс орны нийгэм, эдийн засагт төдийгүй үндэсний аюулгүй байдалд эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хуулийн төслийг санаачлагчид хэлж байна.
Энэ хуулийн төслийг дөрөв дэх удаагаа өргөн мэдүүлж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш