logo
“Жамп” ХХК-ийн “босс” Л.Цэрэндаваа олон лиценз эзэмшдэг ч улсад найман тэрбум төгрөгийн өртэй

2012/03/09
Монгол Улсын ашигт малт­малаас хоолоо олж иддэг, идээд зогсохгүй чам­гүй хөлжиж чадсан атлаа тат­вараас зугтааж, байнга хэл ам таталсаар ирсэн хүн бол “Жамп”-ыг үүсгэн бай­гуу­лагч Л.Цэрэндаваа юм. Лицензийг олноор нь хуу хаман өгч байсан гэх 1995-2005 оны хооронд Л.Цэрэндаваа нь Ашигт малт­малын газраас нэлээд олон лиценз авсан аж. Монгол Улсын баялгаар цөөн хэдэн хүн баяжиж байгаагийн нэг нь Л.Цэрэндаваа гэсэн үг л дээ.
Тэрбээр Сэлэнгэ, Баян­хон­гор, Хэнтий айм­агт ли­ценз эзэмшдэг байсан бөгөөд өд­гөө эдгээр лицензийн до­лоон ширхэг нь үлдсэн гэх юм билээ. Юутай ч алтыг нь аваад хаядагийн үлгэрээр Л.Цэрэндаваа гэх энэ эрхэм ул­сад найман тэрбум төг­рө­гийн татварын өртэй талаар Тат­варын Ерөнхий газ­рын Хууль эрх зүйн хэлт­­сийн дар­га О.Тэнгис манай сонинд 2011 оны 12 дугаар сарын зур­­гааны өдөр ярилцлага өгч байв.
Тэрбээр “Уул уурхайн салбараас  авах нийт татварын авлагын хэмжээ 380 орчим тэрбум төгрөг байна. 380 тэрбум төгрөгийн 90 орчим хувь нь ердөө л 13-хан аж ахуйн нэгжид ногддог. Тухайлбал, “Алтан дор­нод Монгол”, “Олон-Овоот”, “ЖАМП” зэрэг компани орно. “ЖАМП” компани алт олборлосны татвараа тө­лөхгүй явсаар найман тэрбум төгрөгийн өртэй болсон. Гэтэл тус компанийн үйл ажиллагааг татварынхан зогсоож ча­даа­гүй. Яагаад гэвэл бидэнд аливаа ком­панийн үйл ажиллагааг зогсоох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Тиймээс бид шүүхийн шийдвэрүүдийг гаргуулаад, зохих журмын дагуу ажилласан.
“ЖАМП”-ын га­зар, эд хөрөнгийг нь битүүмжлээд, төлбөрөө авъя гэхээр тус компанид өөрийн гэсэн хө­рөнгө байхгүй, өөр ком­­­панийн бүртгэл дээр байх жишээтэй. Хамгийн со­нир­холтой нь “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт  малтмалын тусгай зөв­­шөөрлүүдээ “Жамп- Алт”, “Одод гоулд” ХХК-д шил­­жүүлсэн байдаг. Эцсийн дүндээ “ЖАМП” ХХК-иас авах найман тэрбум төгрөг замхраад алга болох эрсдэлд орж байна.
Энэ компанийг бид олон жилийн хугацаанд са­­наатайгаар татвараа тө­лөх­гүй ажиллаж, эд хө­рөнгөө займчуулсан гэж үздэг. Хууль хяналтын бай­гууллагууд шийдэх ёстой” хэмээж байсан нь өдгөө “Өглөөний сонин”-ы шар хуудаст тодхон үлджээ.
Татварын Ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Тэнгисийн ярианаас үзвэл Л.Цэрэндаваа гэгч нөхрийн “Жамп” компани өөрийн гэсэн эд хөрөнгөгүй аж. Түүгээр ч барахгүй тат­вараас бултах бүх нөх­цөлөө бүрдүүлэхийн тулд “Жамп” ХХК-ийн  нэр дээр бүртгэлтэй  ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ “Жамп-Алт”, “Одод гоулд” ХХК-д шил­жүүлсэн бололтой. Энэ утгаараа Монгол Улс “Жамп”-ын Л.Цэрэндаваагаас хоёр чихийг нь л авахгүй бол өөр юу ч үгүй хоцрох эрсдэлд орсон бололтой.
Мөн “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөв­шөөрлүүдээр “Жамп-Алт” ХХК нь 2009-2010 оны хооронд олборлолт хийж банкуудад алт тушаасан байдаг.
Татварын Ерөнхий газ­раас авсан алт тушаалтын мэдээгээр “Жамп” ХХК нь 2007-2009 оны хооронд 15702854588 буюу 15 тэрбум төгрөгийн, “Жамп-Алт” ХХК нь 17690802198 буюу 17 тэрбум төгрөгийн алт тушааж, орлого олсон мэдээ бий. Гэтэл “Жамп” ХХК татварын өрөө төлөхгүй луу унжсаар ирсэн талаар олон нийт шуугисаар байна.
Ийм л хүнд манай төр засаг итгэж ашигт малт­малын лицензүүдээ хайр найргүй өгч байжээ. Ганцаар идээд ч цадахгүй байгаа тэрбээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, улсдаа татвар төлөхөөс зайлсхийсээр ирсэн нь Л.Цэрэндаваагийн хэн бэ гэдгийг шуудхан харуулж өглөө.
“Жамп” ХХК-ийн хувьд 1996 онд  үүсгэн бай­гуу­лагдан уул уурхайн ма­шин, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, нефть бү­тээг­дэхүүний импорт болон худалдаа, геологи хайгуул, уул уурхайн олборлолт гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ир­жээ. Өдгөө уг компани геологи хайгуул, уул уур­хайн олборлолт, нефть бү­тээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар байна.
“Жамп”ХХК нь цааш­дын үйл ажилла­гаан­даа уул уурхайн  салбар  өндөр  хөгжсөн ор­нуудын ме­нежмент, олбор­лолт ашиг­лалтын арга тех­нологийг өргөн нэвт­рүү­лэн салбартаа тэргүүлэгч компани болохоор ажиллаж буйгаа өөрийн ца­хим хуудсаараа зарлажээ.
Харамсалтай нь Л.Цэрэн­даваагийн өнгөрсөн бүхэн түүнийг худлаа ярьж, хоосон амлахаас цаашгүй, худалч, хулгайч нэгэн бо­лохыг илтгэж байна.

“Жамп” ХХК-ийн “босс” Л.Цэрэндаваа олон лиценз эзэмшдэг ч улсад найман тэрбум төгрөгийн өртэй
Монгол Улсын ашигт малт­малаас хоолоо олж иддэг, идээд зогсохгүй чам­гүй хөлжиж чадсан атлаа тат­вараас зугтааж, байнга хэл ам таталсаар ирсэн хүн бол “Жамп”-ыг үүсгэн бай­гуу­лагч Л.Цэрэндаваа юм.
Лицензийг олноор нь хуу хаман өгч байсан гэх 1995-2005 оны хооронд Л.Цэрэндаваа нь Ашигт малт­малын газраас нэлээд олон лиценз авсан аж. Монгол Улсын баялгаар цөөн хэдэн хүн баяжиж байгаагийн нэг нь Л.Цэрэндаваа гэсэн үг л дээ.
Тэрбээр Сэлэнгэ, Баян­хон­гор, Хэнтий айм­агт ли­ценз эзэмшдэг байсан бөгөөд өд­гөө эдгээр лицензийн до­лоон ширхэг нь үлдсэн гэх юм билээ. Юутай ч алтыг нь аваад хаядагийн үлгэрээр Л.Цэрэндаваа гэх энэ эрхэм ул­сад найман тэрбум төг­рө­гийн татварын өртэй талаар Тат­варын Ерөнхий газ­рын Хууль эрх зүйн хэлт­­сийн дар­га О.Тэнгис манай сонинд 2011 оны 12 дугаар сарын зур­­гааны өдөр ярилцлага өгч байв.
Тэрбээр “Уул уурхайн салбараас  авах нийт татварын авлагын хэмжээ 380 орчим тэрбум төгрөг байна. 380 тэрбум төгрөгийн 90 орчим хувь нь ердөө л 13-хан аж ахуйн нэгжид ногддог. Тухайлбал, “Алтан дор­нод Монгол”, “Олон-Овоот”, “ЖАМП” зэрэг компани орно. “ЖАМП” компани алт олборлосны татвараа тө­лөхгүй явсаар найман тэрбум төгрөгийн өртэй болсон. Гэтэл тус компанийн үйл ажиллагааг татварынхан зогсоож ча­даа­гүй. Яагаад гэвэл бидэнд аливаа ком­панийн үйл ажиллагааг зогсоох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Тиймээс бид шүүхийн шийдвэрүүдийг гаргуулаад, зохих журмын дагуу ажилласан.
“ЖАМП”-ын га­зар, эд хөрөнгийг нь битүүмжлээд, төлбөрөө авъя гэхээр тус компанид өөрийн гэсэн хө­рөнгө байхгүй, өөр ком­­­панийн бүртгэл дээр байх жишээтэй. Хамгийн со­нир­холтой нь “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт  малтмалын тусгай зөв­­шөөрлүүдээ “Жамп- Алт”, “Одод гоулд” ХХК-д шил­­жүүлсэн байдаг. Эцсийн дүндээ “ЖАМП” ХХК-иас авах найман тэрбум төгрөг замхраад алга болох эрсдэлд орж байна.
Энэ компанийг бид олон жилийн хугацаанд са­­наатайгаар татвараа тө­лөх­гүй ажиллаж, эд хө­рөнгөө займчуулсан гэж үздэг. Хууль хяналтын бай­гууллагууд шийдэх ёстой” хэмээж байсан нь өдгөө “Өглөөний сонин”-ы шар хуудаст тодхон үлджээ.
Татварын Ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Тэнгисийн ярианаас үзвэл Л.Цэрэндаваа гэгч нөхрийн “Жамп” компани өөрийн гэсэн эд хөрөнгөгүй аж. Түүгээр ч барахгүй тат­вараас бултах бүх нөх­цөлөө бүрдүүлэхийн тулд “Жамп” ХХК-ийн  нэр дээр бүртгэлтэй  ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ “Жамп-Алт”, “Одод гоулд” ХХК-д шил­жүүлсэн бололтой. Энэ утгаараа Монгол Улс “Жамп”-ын Л.Цэрэндаваагаас хоёр чихийг нь л авахгүй бол өөр юу ч үгүй хоцрох эрсдэлд орсон бололтой.
Мөн “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөв­шөөрлүүдээр “Жамп-Алт” ХХК нь 2009-2010 оны хооронд олборлолт хийж банкуудад алт тушаасан байдаг.
Татварын Ерөнхий газ­раас авсан алт тушаалтын мэдээгээр “Жамп” ХХК нь 2007-2009 оны хооронд 15702854588 буюу 15 тэрбум төгрөгийн, “Жамп-Алт” ХХК нь 17690802198 буюу 17 тэрбум төгрөгийн алт тушааж, орлого олсон мэдээ бий. Гэтэл “Жамп” ХХК татварын өрөө төлөхгүй луу унжсаар ирсэн талаар олон нийт шуугисаар байна.
Ийм л хүнд манай төр засаг итгэж ашигт малт­малын лицензүүдээ хайр найргүй өгч байжээ. Ганцаар идээд ч цадахгүй байгаа тэрбээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, улсдаа татвар төлөхөөс зайлсхийсээр ирсэн нь Л.Цэрэндаваагийн хэн бэ гэдгийг шуудхан харуулж өглөө.
“Жамп” ХХК-ийн хувьд 1996 онд  үүсгэн бай­гуу­лагдан уул уурхайн ма­шин, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, нефть бү­тээг­дэхүүний импорт болон худалдаа, геологи хайгуул, уул уурхайн олборлолт гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ир­жээ. Өдгөө уг компани геологи хайгуул, уул уур­хайн олборлолт, нефть бү­тээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар байна.
“Жамп”ХХК нь цааш­дын үйл ажилла­гаан­даа уул уурхайн  салбар  өндөр  хөгжсөн ор­нуудын ме­нежмент, олбор­лолт ашиг­лалтын арга тех­нологийг өргөн нэвт­рүү­лэн салбартаа тэргүүлэгч компани болохоор ажиллаж буйгаа өөрийн ца­хим хуудсаараа зарлажээ.
Харамсалтай нь Л.Цэрэн­даваагийн өнгөрсөн бүхэн түүнийг худлаа ярьж, хоосон амлахаас цаашгүй, худалч, хулгайч нэгэн бо­лохыг илтгэж байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш