Цахилгааны утсанд богино холбоо үүссэн нь БНКонго улсын нийслэл Браззавиль хот дахь зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтийн гол шалтгаан байжээ. Дэлбэрэлтийн улмаас 200 гаруй хүний амь үрэгдсэн байна. Энэ тухай Конгын засгийн газрын төлөөлөгч Бьенвеню Океми орон нутгийн радиогоор мэдээллээ.
Эмгэнэлт явдлын улмаас 1500 орчим хүн шархадсан байна. Иймээс тус улсын засгийн газар нийслэлд байрладаг бүх цэргийн объектуудыг хотоос гаргахаар шийдвэрлэжээ. Мөн дэлбэрэлт болсон бүсэд хөл хорих цаг тогтоосон байна.
Ням гарагт Конгын нийслэлийн хойд хэсгийн хүн ам шигүү сууршдаг дүүрэгт байрлах цэргийн нэгэн хорооны хуаранд гал авалцжээ. Улмаар орон нутгийн цагаар 8 цагт эхний дэлбэрэлт, 13 цагийн орчимд маш хүчтэй хоёрдахь дэлбэрэлт болов.
Агуулахад хадгалж байсан сум, хэрэгсэл дэлбэрснээс хотод их хэмжээний түймэр дэгдсэн байна. Гал сөнөөгчдийн үндсэн хүч агуулахын галыг унтраахад дайчлагдсан байсан тул нийслэлд гарсан түймрийг тэр даруйд нь унтрааж чадсангүй.
Б.Адъяахүү