Токио хотын концертын танхимд олон мянган хүн шүтэн биширдэг дуучныхаа тоглолтыг үзэхээр иржээ. Гэвч Хацуне Мику бол Японы бусад поп одуудаас эрс ялгаатай юм. Тэрээр дуу болгоноо ямар ч алдаагүй дуулж, бүжгийн хөдөлгөөнөө маш зөв хийдэг. Дуулсан дуу нь шилдэг дууны жагсаалтуудыг тэргүүлдэг дуучдаас ялгаатай нь гэвэл Хацуне хүн биш юм. Сенсаци дэгдээгээд байгаа поп одыг компьютерийн аргаар бүтээжээ. Гэвч түүний тоглолтын тасалбар хэдэн цагийн дотор зарагдаж дууссан байна. Тасалбарыг худалдан авахын тулд 76 доллар төлсөн шүтэн бишрэгчид сэтгэл хангалуун байна.
Хацуне Микугийн шүтэн бишрэгч 21 настай Юяа Офужи ярихдаа "Энэ үнэхээр гайхалтай байсан, миний зүрх одоо ч хөгжмийн хэмнэлээр цохилж байна, би унтаж чадахгүй байх аа" гэжээ. Харин 19 настай Хазуки Коиде ярихдаа "Тэр надад аль эртнээс таалагдсан, өнгөрсөн жил тоглолтыг нь үзэж чадаагүй, харин энэ жил тоглолтыг нь зорьж байгаад үзлээ" гэсэн байна.
Хацунегийн дуунууд шилдэг дууны жагсаалтуудад дээгүүр бичигдсэнээс гадна түүний нэр алдар Хятад, Тайван гэх мэт Азийн бусад орнуудад ч тархжээ.
Тоглолтыг үзсэн 10 мянган үзэгч "виртуал одыг" тайзан дээр хамгийн сүүлийн удаа харсан байж магадгүй юм. Учир нь зохион байгуулагчид тоглолтыг Хацуне Микугийн хамгийн сүүлийн тоглолт гэж зарлажээ.
2007 онд Crypton Future Media компани Хацуне Микуг бүтээж байжээ. Тоглолтон дээрээ тэрээр гурван хэмжээст дүрслэлээр харагдаж байгаа нь 3D голограмийн ач юм. Бичлэгийг нь сонирхохыг хүсвэл дараах линкийг ашиглана уу.
http://www.ufunk.net/en/musique/hatsune-miku-quand-lidole-japonaise-est-un-hologramme-3d-sur-scene/
Э.АМАР