Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт гарсан PC тоглоомны хэрэг буюу тоглоомын газарт нэгнийгээ буудан хороож, өөрийнхөө амийг бүрэлгэсэн хэргийг хаах шийдвэр гарчээ.
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, МУИС-ийн хичээлийн V байрны ойролцоох PC тоглоомын газарт буун дуу гарч, хоёр хүн амь үрэгдсэн ноцтой хэрэг өнгөрсөн 2011 оны есдүгээр сарын эхээр гарсан билээ.
Тоглоомын газрыг түрээслэгч эрэгтэйг 20 гаруй насны эрэгтэй М нь “ТОЗ-8” маркийн буугаар хөнөөгөөд улмаар өөрийгөө буудаж амиа хөнөөсөн гэх энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаад, эзэн холбогдогч нь нас барсан тул хэргийг хаажээ.
Н.Туяа
МОНЦАМЭ