logo
 Хятадад хий үзэгдэл-хотууд бий болжээ

Хятадад хий үзэгдэл-хотууд бий болжээ

2012/03/16
Хэдхэн жилийн хугацаанд Хятадад Ордос гэсэн асар том суурин бий болжээ. Энэ хот жилийн дөрвөн хувийн хүүтэй зээлээр авсан үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ агуулах болсон байна. Шилдэг загварын орон сууцууд барилгын ажил эхлэхээс өмнө эзэнтэй болсон аж.
Олон үзүүлэлтээр Ордос амжилттай хөгжлийн үлгэр жишээ болно. Энэ хотын хажууд нүүрс болон хийн томоохон орд газрууд байдаг бөгөөд дэд бүтэц амжилттай хөгжиж байна. Гэвч хот оршин суугчдаар гачигджээ.
Төлөвлөгөө ёсоор тэнд 500 мянга хүн аж төрж байх ёстой. Гэвч 1000 орчим оршин суугчтай байна. БНХАУ-д хүнгүй тийм хотуудын тоо аль хэдийн 10 давжээ. Үүний зэрэгцээ хоёр дахь эсвэл гурав дахь байрны эрэлт өсч байна. Гэтэл тус улсад орон сууц цөөн, хүн амын үндсэн хэсэгт хүрэлцэхгүй байгаа билээ.
Хэрвээ 10 жилийн хугацаанд хий үзэгдэл-хотууд илүүдэл үл хөдлөх хөрөнгийн асуудлаа шийдэхгүй бол Хятадын ипотекийн зээл дампуурна гэж шинжээчид үзэж байна. Ийм дампуурлаас эдийн хүчтэй хямрал руу шилжихэд ердөө ганц алхам байдгийг дэлхийн туршлага харуулсан билээ.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш