logo
Дэлхийн хөгжмийн наадамд “Алтан ураг” хамтлагийг урьжээ

Дэлхийн хөгжмийн наадамд “Алтан ураг” хамтлагийг урьжээ

2012/03/17
“Алтан ураг” хамтлагийн уран бүтээлчид Малайзын Пенан хотноо болох Дэлхийн хөгжмийн наадамд оролцохоор болсон тухай уг наадмын албан ёсны цахим хуудсанд бичжээ.

Үндэсний урлагийг орчин үеийнхтэй хослуулан тоглодог “Алтан ураг” хамтлагийнхан дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг тамирчдаас дутахгүй мандуулж, таниулж байгаа гэж үнэлдэг. Тус хамтлаг 2002 онд байгуулагдаж, “Унага төрөв”, “Made in Altan urag”, “Hypnotism”, “Blood”, “Nation”, “Once upon a time in Mongolia” зэрэг зургаан цомог гаргаж амжсан билээ.

Дэлхийн хөгжмийн наадамд Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Солонгос, Ирланд зэрэг орны уран бүтээлчид оролцож, өөрсдийн ая дуугаа өргөн, улс үндэстнийхээ соёлыг сурталчлах юм.

Гурван жилд нэг удаа болдог энэхүү хөгжмийн наадам нь гуравдугаар сарын 31-нээс ирэх сарын нэгний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш