logo
Банкууд зээлийн хүүгээр иргэдийг хоосолж байна

Банкууд зээлийн хүүгээр иргэдийг хоосолж байна

2012/03/19
Манайх 16-н арилжааны банктай байсан үетэй харьцуулахад дампуурах нэг нь дампуураад өнөөдөр Монголд арилжааны банк харьцангуй цөөрсөн. Үүнийг дагаад банкуудын зээлжих чадвар ч нэмэгдэж өөрийн хөрөнгө нь ихэсчээ. Үүний хор уршиг нь Засгийн газрын иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бодлоготой шууд холбоотойг эдийн засгийн үүднээс харж болно. Дөрвөн жилийн өмнө 150 гаруй тэрбум төгрөгийн өөрийн өрөнгөтэй байсан банкууд өнөөдөр 600 тэрбум хол давсан тоо баримтыг Монгол банкнаас өгч байна. Өнөөдөр монголд улсаас мөнгөн тэтгэлэг авдаггүй иргэн гэж нэг ч байхгүй. Гадаадад ч бай, гараад удаагүй ч бай эхийнхээ гэдсэнд бай бүгдээрээ л ямар нэгэн хэлбэрээр доод тал нь 21 мянган төгрөгийн тэтгэмжийг сар бүр авч байна. Ийнхүү өөрийн хөрөнгөө төрийн оролцоотойгоор, мөн лизингийн зээл маягаар эрс нэмэгдүүлж чадсан банкуудын иргэдийг хоослох бодлого нь ердөө л зээл юм. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгөтэй болсон банкууд иргэдэд их хэмжээний зээл өгч байгаа хэдий ч зээлийн хүүгийн төлбөр, зээлийн хүүгийн шимтгэл нэрээр иргэдийг халаасыг хоослож байгааг энд хэлэх нь зүйтэй болов уу?

Гэсэн ч мөнгө багатай иргэдийн хувьд хугацаанд нь найдвартай төлөөд байвал банкны зээл авахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм. Тэр ч бүү хэл Монгол банкнаас явуулсан нийгэм эдийн засгийн түүвэр судалгаанд оролцсон нийт иргэдийн 82,6 хувь нь зээл авах зайлшгүй шаардлага байдаг тухай дурьджээ.

Харин өнөөдөр зээлийн хүү яагаад буурахгүй байна вэ гэсэн асуулт байнга шахам л тавигддаг. Банкууд хэдийгээр зээлийн хүүгээ буурууллаа гэдэг боловч түүнийг дагаж хадгаламжийн хүү бас буурч байдаг. Тэгвэл зээлийн хүү нь үнэт цаасны арилжаатай мөн хамааралтай байдаг билээ.

Харин банкуудаас зээлийг хүүг бууруулах боломжийг асуухад зовлон тоочиж, ажилчдын цалин мөнгө, хадгаламж эзэмшигчдийн тооны асуудал ярьдаг. Ер нь банкнаас авсан зээлэнд та хугацаа өнгөрөх тусам үндсэн зээлээ биш харин хүү төлж байгааг дараах мэдээллээр харуулахыг зорилоо.

Та 9 сая төгрөгний үнэтэй автомашиныг 30 сарын буюу 2,6 жилийн хугацаатай зээлээр худалдаж авлаа гэж бодоход та сард 500 мянган төгрөг төлнө. Энэ мөнгийг та эргүүлээд бодохоор бараг 15 орчим сая төгрөгийг банкинд буцааж тушаах хэрэг гарна. Автомашины болон бусад жижиг зээлүүд дээр мөнгөний зөрүү бага харагдах боловч орон сууцны зээл дээр энэ мөнгө маш ихээр харагдахыг та мэднэ. Жишээ нь та банкнаас 40 сая төгрөгийг зээлийг 16 жилийн хугацаатай авахад сард 560 мянган төгрөгийг төлнө. Харин энэ мөнгөний 100 мянган төгрөг нь таны үндсэн зээлээс хасагдана. 16 жилийн дараа та 84 сая төгрөгийг төлсөн байх жишээтэй. Ганц та биш банкнаас маш олон иргэд хэрэглээний болон төрөл бүрийн зээлүүдийг авч байгаа. Харин зээлийн хүү болон хүүгийн шимтгэлүүдээр арилжааны банкууд иргэдийг дэндүү шулж байгааг эдийн засагчид хэлж байна. Тэдний зөвлөж байгаагаар болж өгвөл банкнаас зээл авахын оронд өөрөө бэлэн мөнгөтэй байх, цуглуулах хэрэгтэй юм. Гэвч иргэдийн хэрэгцээ шаардлагаас үүдэн зээл авахгүй гэх боломж өнөө үед алга байна.

Өнгөрөгч 7 хоногт монгол банкнаас өгсөн мэдээллээр банкууд чанаргүй буюу найдваргүй зээлд 176,3 тэрбум төгрөг зарцуулсан байгааг мөн мэдээллээ. Иргэд зээл авах тусам банкуудыг урт хугацааны турш тэжээж байгаа гэдгийг энэ мэдээллээр дамжуулан хэлэхийг хүслээ. Зээлгүй иргэн цөөхөн болсон энэ цаг үед арилжааны банкууд хөл дээрээ нэг мөсөн тогтох боломж тэдний буянгаар бий болоод байгаа юм. Ирээдүйд энэ олон зээлийн харгайгаар америкт олон жилийн дараа олон хүн гэр оронгүй болсон муу явдлыг давтах вий гэсэн айдас эдийн засагчдын дунд байсаар байна. Одоогийн хүүгийн шимтгэлээр иргэдийг луйвардаж байгаа энэ явдлыг засгийн газар ч чимээгүй хараад сууж болохгүй юм. Ялангуяа энэ жилийн хувьд их хуралд нэр дэвшигчдэд хандив өгдөг арилжааны банкуудын хувьд хадгаламжаар мөнгө татан төвлөрүүлж зээлийн хэмжээгээ багасгасан нь сонгуулийн сурталчилгааны мөнгө босгох арга байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлээд байна.

Г.Ертөнц
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш