logo

"Мобиком" захирлаа "Скайтел"-д "алджээ"

2012/03/21
Япончуудын эзэмшлийн "Мобиком" компани "Скайтел"-д захирлаа "алджээ". Учир нь "Капитал" группын мэдэлд очсон "Скайтел" компаний ТУЗ хуралдан, Д.Болорыг компаний гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Д.Болор нь тус компанид жирийн мэргэжилтнээс эхлээд олон нийттэй харилцах албаны дарга, захирал, компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, товчоор хэлбэл "Мобиком"-ыг босголцсон хүмүүсийн нэг юм.

Д.Болор өндөр цалингаас гадна "Скайтел"-ийн  1.5 хувь эзэмшинэ гэсэн гэрээтэйгээр Япончуудын компанийг орхиж буй гэх агаад энэ үйл явдал "Мобиком"-ын удирдлагын багт их хүндээр тусч байгаа гэнэ.

Ц.Пүрэвдорж
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш