logo
Чөлөөтийнхөн олимпийн эрхийн төлөө барилдана

Чөлөөтийнхөн олимпийн эрхийн төлөө барилдана

2012/03/21
Казахстаны нийслэл Астана хотноо гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 1-нд болох "Лондон-2012" зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах Ази тивийн тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ.

Ази тивийн чөлөөт бөхийн тамирчдад олимпийн эрх олгох гурван тэмцээн үлдээд буй. Эхнийх нь дээрх тэмцээн бол хоёр дахь нь дөрөвдүгээр сарын 27-29-нд БНХАУ-ын Тайюаньд, сүүлийн тэмцээн Финляндын нийслэл Хельсинк хотноо болох сонгон шалгаруулах тэмцээн юм. Өнгөрсөн онд Туркийн Стамбул хотноо болсон ДАШТ-ээс тамирчдад олимпийн эрх олгосон бөгөөд Монголын тамирчид дэлхийн аваргаас хоёр эрх /эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 120 кг/ аваад буй.

Харин одоо үлдсэн есөн жинд олимпийн эрх авах зорилго өвөртөлжээ. Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд болох тус тэмцээнд Монголын багаас гадна Арабын нэгдсэн Эмират, БНСУ, БНХАУ, Вьетнам, Йордан, Ирак, Иран, Йемен, Казахстан, Камбож, Катар, Киргизстан, Сири, Тайвань, Тажикистан, Тайланд, Узбекистан, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 21 орны бөхчүүд зодоглох болжээ.

Эх сурвалж: "Нийслэл таймс"
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш