Шинжээч эмч, криминалистик, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, туслах ажилтан нарын онцгой нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар бодож олгох болжээ. Мөн эдийн засгийн шинжээч, галт зэвсэг, гар, мөрний сангийн ажилтан, санч, оператор, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч, шуурхай албаны жолооч, жижүүр нарт 15 хувь, захиргаа, санхүү, аж ахуйн ажилтан болон бусад албан хаагчдад 10 хувь байхаар тооцон олгох болсон байна. Шүүх шинжилгээний ажилтнууд нь өдөрт зөвхөн цогцосноос ялгарах 22 төрлийн хорт бодисоор амьсгалж, эд эс, хими, биологи, физик, криминалистикийн лабораторид олон төрлийн хорт бодис, урвалжтай цаг тутам харьцдаг нь эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлдөг байна.