Афганистаны аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын хүчний цэргийн статусыг 2013 онд өөрчлөхөөр тус улсын Аюулгүй байдлын зөвлөл шийдсэн тухай Пажвак агентлаг мэдээллээ.
Олон улсын эвслийн цэргийг 2013 онд байлдааны ажиллагаа явуулах хүчин бус туслах хүчний статустай болгохоор тус зөвлөл шийдвэрлэсэн байна. Энэ нөхцөлд Афганистанд аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг тус улсын үндэсний арми болон цагдаагийнхан гүйцэтгэх аж.
Үүний сацуу аюулгүй байдлыг хангах хариуцлагыг НАТО-гийн хүчнээс Афганистаны талд шилжүүлэх үйл явцын гурав дахь шатыг хэрэгжүүлэх нэг сарын хугацаанд тус улсын цагдаа болон армийн хяналтад 11 мужийг шилжүүлнэ. Хариуцлагыг шилжүүлэх үйл явцыг 2014 онд багтаан дуусгах ёстой юм.
З.Амгалан